Хүн амины хэргийг 2 жил 8 сарын дараа илрүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүн амины хэргийг 2 жил 8 сарын дараа илрүүллээ

/2023.04.26/: Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сард “Иргэн Д нь 2020 оны наймдугаар сараас хойш сураггүй алга болсон” тухай мэдээлэл бүртгэгджээ.

Уг мэдээллийг шалган шийдвэрлэх, эрэн сурвалжлах ажиллагааг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мандал сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс явуулж, эрэн сурвалжилсан ч уг иргэн олдоогүй учир гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрэн сурвалжилж буй этгээдийн амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын тоотод нэгжлэг хийх саналыг Прокурорт хүргүүлэн зөвшөөрөл авч, нэгжлэг хийх ажиллагааг 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр прокурор, шинжээч эмч, криминалистикийн шинжээч нарыг оролцуулан явуулсан байна.

Нэгжлэгийн үеэр тус тоотын хашаанд байх хуучин жорлонгийн шороог ухахад бүтээлэг, хөнжил зэрэгт ороосон хүний цогцос гарч иржээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “М” нь 2020 оны 08 дугаар сарын 09-10-нд шилжих шөнийн 03 цагийн үед хохирогч “Д”-тэй маргалдан, улмаар амь насыг нь хохироож, “О” гэгчтэй хамтран түүний цогцсыг хашааныхаа жорлонд хийж, шороогоор дүүргэн булж, нуусан болохыг тогтоон, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Эрдэнэт хүний амь насыг хохироон, цогцсыг нь нуусан гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган ийнхүү 2 жил 8 сарын дараа илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа
Харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.