“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд БНПУ-д 58 оюутан суралцаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд БНПУ-д 58 оюутан суралцаж байна

Poland - Rankings, News | U.S. News Best Countries

/2023.04.24/: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилээс БНПУ-ын Радом хотод 46, Варшав хотод 12, нийт 58 Монгол оюутан суралцаж байна

Хоёр улсын “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөр”-ийн хүрээнд польшийн тал жил бүр 22 оюутан, аспирант хүлээн авдаг

Хоёр улс 2021 оны зургаадугаар сард Боловсролын хөтөлбөрийг шинэчлэн байгуулсан. Өнөөдрийн байдлаар БНПУ-ын их, дээд сургуульд 75 монгол оюутан, аспирант суралцаж байна.

БНПУ-ын Дотоодыг хамгаалах, засаг захиргааны яамны харьяа Галын ерөнхий сургуульд 2017-2018 оны хичээлийн жилээс ОБЕГ-ын шугамаар жил бүр хоёр оюутан сургаж эхэлсэн.

Варшавын их сургуульд 1950 онд байгуулагдсан Монгол судлалын тэнхим монгол хэл, монгол судлал болон түвд, манж, түрэг судлал, шашин судлал зэрэг чиглэлээр өнөөг хүртэл сургалт явуулж байна.

МУИС-ийн Бизнесийн сургууль, Лодьзийн Их сургуулийн эдийн засгийн сургууль хамтран 2+2 хөтөлбөрийг 2018-2019 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж байна.

Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн салбарынхныг өглөөний уулзалтад урьж байна
Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн салбарынхныг өглөөний уулзалтад урьж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.