/2023.4.20/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд Виктория Нуландыг хүлээн авч уулзсан юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч В.Нуланд:
-АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг бөгөөд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон авлигатай тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхийг чухалчилж байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр 1988 онд манай улсад айлчилж байжээ. Тэрбээр энэ талаар өөрийн сошиал хуудаснаа "Өв уламжлал, баялаг соёл түүхээ хадгалан үлдсэн Монгол Улсад АНУ-ын ЭСЯ анх нээгдэж байснаас хойш дахин айлчилж байгаадаа баяртай байна" хэмээжээ.
Тэрбээр, манай улсад АНУ-аас анх удаа Итгэмжлэх жуух бичгээ барьж байсан бөгөөд Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ыг нээхэд гар бие оролцож байсан аж.