/2023.04.04/: Австрали улс аюулгүй байдлын үүднээс холбооны засгийн газрын төхөөрөмжүүдэд TikTok ашиглахыг хориглож, АНУ, Франц, Их Британи гэх мэт тус платформыг хязгаарласан орнуудын жагсаалтад нэгдэнэ.
Бээжинд төвтэй ByteDance компанийн эзэмшдэг уг аппликейшнийг Хятад улс хэрэглэгчдийг тагнах боломжтой гэж барууны албаныхан анхааруулсны дараа уг хоригийг тавьсан юм.
Австралийн Ерөнхий прокурор Марк Дрейфус "Энэхүү хориг нь Австрали улсыг АНУ, Их Британи, Канад, Шинэ Зеландын дараагаар энэхүү хязгаарлалт нэвтрүүлсэн "Таван нүд" тагнуулын түнш улсуудын сүүлчийн улс болгож байна" гэсэн юм.
ТикТок уг програм нь аюулгүй байдлын эрсдэлтэй гэсэн мэдэгдлийг няцааж, Хятадын засгийн газартай хэзээ ч мэдээлэл хуваалцаагүй, хэзээ ч хуваалцахгүй гэж мэдэгдэв.
АНУ-ын Конгрессоос ByteDance-ийг TikTok-ыг зарах эсвэл уг програмыг шууд хориглох хууль тогтоомжийг хэлэлцэж байна.
Хятад улс TikTok-ыг албадан худалдахыг хатуу эсэргүүцнэ гэж мэдэгдсэн бөгөөд ийм алхам нь "бүтээгдэхүүн, үйлчилгээнээс илүү гадаадын өмчлөлд" үндэслэсэн нь хөрөнгө оруулагчдын АНУ-д итгэх итгэлийг алдагдуулна гэв.
Эх сурвалж: CNN