Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын ТЭЗҮ-ийг боловсрууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын ТЭЗҮ-ийг боловсрууллаа

/2023.03.31/: Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлуудыг цогцоор гүйцэтгэж байна.

Мөн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх эрхийг Засгийн газрын 446 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон билээ.

“Монголын төмөр зам” ТӨХК нь Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай ажлуудыг үе шаттай гүйцэтгэж байгаа ба инженер-геодези, инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлуудыг бүрэн хийсэн.

Тус боомтын төмөр замын нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажлыг дөрөвдүгээр сард дуусгахаар ажиллаж байна. Харин “Монголын төмөр зам” ТӨХК Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил бүрэн дуусгаж ЗТХЯ-ны Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулахад бэлэн болоод байна.

Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замыг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулах бөгөөд 2023 оны 12 дугаар сарыг дуустал 250-300 мянган тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: МТЗ

“Эрдэнэс Тавантолгой“ ХК “с” зөвшөөрлийг хувь тэнцүүлэн олгож байна
“Эрдэнэс Тавантолгой“ ХК “с” зөвшөөрлийг хувь тэнцүүлэн олгож байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.