Хорват улстай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хорват улстай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ

/2023.03.30/: Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Бүгд Найрамдах Хорват Улсаас БНХАУ-д суугаа, Монгол Улсын Хэргийг хамаарагч Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Дарио Михэлинг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол-Хорват Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарт бодитой хамтын ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Мөн Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хорват Улсын Шинжлэх ухаан, боловсрол, спортын яам хооронд “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулж харилцан оюутан солилцохоор тохиролцлоо.

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг өргөн мэдүүллээ
Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг өргөн мэдүүллээ
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.