“PDAC 2023” чуулга уулзалтад “Эрдэнэс Тавантолголгой”-н төлөөлөгчид оролцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“PDAC 2023” чуулга уулзалтад “Эрдэнэс Тавантолголгой”-н төлөөлөгчид оролцлоо

May be an image of 7 people and people standing

/2023.03.13/: Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-оос 91 дэх жилдээ зохион байгуулж буй “Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт 2023” арга хэмжээ энэ сарын 5-8-ны өдрүүдэд Канад улсын Торонто хотноо боллоо.

Монгол Улс нь энэхүү арга хэмжээнд 2006 оноос хойш 17 дахь жилдээ оролцож байгаа бөгөөд чуулганд оролцогч 2300 гаруй гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын уул уурхайн салбарын талаар цогц мэдээлэл өгч, хөрөнгө оруулагч талуудтай санал солилцлоо.

May be an image of one or more people, people standing and indoor

“Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт 2023” арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөгчид оролцож компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг сурталчлан таниулж, Англи, Их британи, Канад, Австри, Бүгд найрамдах Турк улсын төлөөлөгчидтэй уулзаж, харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

May be an image of 7 people and people standing

Эх сурвалж: ЭТТ

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгаагаа дэлхий дахинд зарлаж байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгаагаа дэлхий дахинд зарлаж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.