“Таблеттай багш хөтөлбөр”-ийн баг орон нутагт ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Таблеттай багш хөтөлбөр”-ийн баг орон нутагт ажиллаж байна

12 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

/2023.03.13/: Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Таблеттай багш” хөтөлбөрийн баг, НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн Т.Цэндсүрэн нараар ахлуулсан баг Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт ажиллаж байна.

Уг хөтөлбөр нь бага насны хүүхдийн хэл яриа-танин мэдэхүй, нийгэмшихүй-сэтгэл хөдлөл, хөдөлгөөн-эрүүл мэндийн хөгжлийг цогцоор нь дэмжих, эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжуулан чиглүүлэгч буюу гэр бүлд суурилсан сургалт явуулах багш /явуулын/ бэлтгэх, багшийн арга зүйг хөгжүүлэх, эцэг эх хүүхэдтэйгээ ажиллах арга барилд суралцах зэрэг орчинд түшиглэсэн боловсролын арга зүйд суралцуулах зорилготой юм.

Хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Өлзийт сум, Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Завхан аймгийн Отгон сумын малчин өрхийн гэр бүлд явуулын багшийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад багш, эцэг эх, асран хамгаалагч, 2-3, 4-5 насны хүүхдэд дэмжлэг үзүүлэн зөвлөн туслах ажлыг зохион байгуулж байна.

1 хүн нарын зураг байж магад

Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд “Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих сургалтыг 2023 оны 03 сарын 13-ны өдрөөс 15-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд тус сургалтад Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн БШУГ-ын сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн, цэцэрлэгийг эрхлэгч, явуулын багш зэрэг нийт 48 оролцогч хамрагдаж байна.

Эх сурвалж: БШУЯ

Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 42.4, дээрэм 39.5 хувиар өсжээ
Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 42.4, дээрэм 39.5 хувиар өсжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.