95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын шилдэг мөчүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын шилдэг мөчүүд

2023 Oscars News: Predictions, Nominee Interviews, And More - Variety -  Variety

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслол нь сэтгэл хөдөлгөсөн илтгэлүүд болон гэнэтийн мөчүүдээр дүүрэн байлаа.

Энэ жилийн Холливудын хамгийн том үдшийн хамгийн сайхан мөчүүдийг нэгтгэн орууллаа.

"Ээж ээ, би Оскар авлаа!"

Photo of Ke Huy Quan

Кэ Хуй Куан хорин жил завсарласны эцэст "Шилдэг эрэгтэй туслах дүр"-ийн шагналыг хүртсэнийхээ дараа сэтгэл хөдөлгөм үг хэлжээ.

Жүжигчин алтан баримлаа гартаа атган "Миний ээж 84 настай, гэрээсээ намайг зурагтаар харж байгаа. Ээж ээ, би дөнгөж сая Оскар авлаа" гэж хэлэв.

Тэрээр "Миний аялал завин дээр эхэлсэн. Би дүрвэгсдийн хуаранд нэг жилийг өнгөрөөсөн. Тэгээд олон саад бэрхшээл, адал явдлын эцэст энд Холливудын хамгийн том тайзан дээр зогсож байна. Ийм түүх зөвхөн кинон дээр л гардаг. Энэ бүхэн надад тохиолдож байгаад итгэж чадахгүй байна. Энэ бол Америкийн мөрөөдөл юм" гэжээ.

Жон Траволта Grease-д хамтран тоглосон Оливиа Ньютон Жонд нулимс дуслуулан хүндэтгэл үзүүлжээ

John Travolta at the 2023 Oscars

Жон Траволта өнгөрсөн жил нас барсан Холливудын зүтгэлтнүүдийн дурсгалыг хүндэтгэх үеэрээ Grease-ийн хамтрагч Оливиа Ньютон Жонд сэтгэл догдлон хүндэтгэл үзүүлжээ.

Траволта Ньютон Жонны дууг иш татан "Бид танд үнэнч хэвээр байгаа" гэж нулимс дуслуулан хэлэв.

Жимми Киммел өнгөрсөн жилийн алгадалтын талаар хошигнов

Kimmel and a Donkey on stage

Орой болсон ток шоуны хөтлөгч гурав дахь удаагаа Академийн шагнал гардуулах ёслолыг зохион байгуулахаар эргэн ирлээ. Өнгөрсөн жилийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Уилл Смит Крис Рокыг тайзан дээр алгадсан тухай тэрээр эргэн дурсав.

Тэрээр "Зохион байгуулагчдын зүгээс та бүхнийг энд хөгжилтэй, аюулгүй байгаасай гэж хүсч байгаа. Гэхдээ хамгийн чухал нь намайг аюулгүй байгаасай гэж хүсч байгаа учир маш хатуу бодлого баримталж байна" гэв.

"Хэрвээ энэ театрт хэн нэгэн шоуны үеэр хүчирхийлэл үйлдвэл тэр хүнд шилдэг эрэгтэй жүжигчний Оскарын шагнал гардуулж, 19 минутын турш үг хэлэхийг зөвшөөрөх болно. Хэрэв үзүүлбэрийн үеэр урьдчилан таамаглах аргагүй юм уу хүчирхийлэл үйлдэгдвэл та сууж л байгаарай. Харин ч халдлага үйлдэгчийг тэвэрч аваарай" гэсэн юм. Энэ бол мэдээж ёгтлол.

Эх сурвалж: ВВС

Газар зохион байгуулалтын ажилтнууд хууль бусаар газрын гэрчилгээ олгож байжээ
Газар зохион байгуулалтын ажилтнууд хууль бусаар газрын гэрчилгээ олгож байжээ
 
Монголбанк Хар жагсаалтыг тэглэв
Монголбанк Хар жагсаалтыг тэглэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.