Эмэгтэй боксчид ДАШТ-д өрсөлдөхөөр Энэтхэгийг зорилоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэй боксчид ДАШТ-д өрсөлдөхөөр Энэтхэгийг зорилоо

May be an image of 9 people, people standing and indoor

/2023.03.13/: Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болно.

Манай улсаас тус тэмцээнд энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга 8 бүсгүй, 3 дасгалжуулагчийн хамт өнөөдөр эх орноосоо мордов.

Энэ удаагийн ДАШТ-ий нийт шагналын сан 2.4 сая ам.доллар байх бөгөөд түрүүлсэн тамирчин 100 мянган доллар, мөнгө 50 мянган доллар, хүрэл медаль хүртсэн 25 мянган долларын шагналтай гардана.

Шинэ Делид болох ДАШТ-д тулалдахаар манай улсаас:

48 кг: Лутсайханы Алтанцэцэг (Аврагч)

50 кг: Балсангийн Мөнгөнсаран (Хангарьд)

52 кг: Оюунцэцэгийн Есүгэн (Аврагч)

54 кг: Мөнгөнцэцэгийн Энхжаргал (Алдар)

57 кг: Монхорын Намуун (Хангарьд)

60 кг: Төгсжаргалын Номин-Эрдэнэ (Хилчин)

63 кг: Уранбилэгийн Шинэцэцэг (Аврагч)

67 кг: Мягмарсүрэнгийн Цэцэгдарь (Хангарьд) нар мордлоо.

Эх сурвалж: БТСУХ

Гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чиглэлээр ДЭМБ-тай хамтарч ажиллана
Гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чиглэлээр ДЭМБ-тай хамтарч ажиллана
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.