/2021.09.01/ Паралимпын наадмын хөнгөн атлетикийн тэмцээний 100 метрийн уралдаанууд өнөөдөр явагдлаа.
Т53 ангилал буюу тэргэнцэртэйгээ уралддаг төрөлд манай тамирчин П.Энхманлай хурд сорьж, 15.97 секундын үзүүлэлтээр улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Энэ төрөлд 13 тамирчин өрсөлдсөнөөс Тайланд, Саудын Арабаас тус бүр хоёр тамирчин оролцсон байна.
Мөн ОХУ, Канад, Франц, Бразилын тамирчид шигшээд шалгарч, цааш медалийн төлөө уралдахаар болжээ.
Тайландын тамирчин Понгсакорн Паэё урьдчилсан шатанд 14.30 секундын амжилтаар паралимпын наадмын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.