/2021.09.01/ Өнгөрсөн 24 цагт авсан шинжилгээгээр Ховд аймагт 448 тохиолдол бүртгэгджээ.
Тус аймагт сүүлийн өдрүүдэд "ковид-19" халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна. Наймдугаар сарын 21-нд Ховдод 271 тохиолдол бүртгэгдэж байсан бол 10 хоногийн хугацаанд хоёр дахин нэмэгдэж өнөөдөр 448 тохиолдол илэрчээ.
Ийнхүү нийт батлагдсан тохиолдлын тоо 8,253 боллоо.