Ерөнхийлөгчийн зарлигаар 11 шүүгчийг томиллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн зарлигаар 11 шүүгчийг томиллоо

/2023.03.02/: Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр зарлиг гарган нэр бүхий 11 хуульчийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томиллоо.

Шүүхийн ерөнхий зөвлөл анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 34 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад бүртгүүлэх материалыг 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн. Улмаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, нөөцөд бүртгэлтэй бөгөөд сонгон шалгаруулалтын оноогоороо тухайн орон тоонд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн 15 нэр дэвшигчийг хуулийн дагуу шүүгчээр томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид 2023 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр хүргүүлээд байсан юм.

Үүнээс дээрх 11 хуульчийг Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд, хуулийн хугацаандаа шүүгчээр томиллоо.

Ийнхүү шинээр томилогдсон шүүгч нар тангаргаа өргөн, ажлаа хүлээн авч байна.

Эх сурвалж: ШЕЗ

Цахим шилжилтэд шүүхийн байгууллагуудын уялдаа холбоо чухал
Цахим шилжилтэд шүүхийн байгууллагуудын уялдаа холбоо чухал
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.