Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.03.02/: Өнөөдөр болж өрнөх онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

08.30 цагт: "Улаанбаатар" зочид буудалд: "Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахим шилжилт" болно.

09.00 цагт: “Улаанбаатар” чуулгын байранд: Хөгжлийн банктай холбоотой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болно.

09.00-18.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)-ын “Цэвэр агаар” дээд түвшний чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэлнэ. Хоёр өдөр хуралдах уг дээд хэмжээний чуулга уулзалтад дэлхийн 53 орны 200 гаруй төлөөлөл оролцож байна.

11.00 цагт: НОБГ-т: Монгол Улсад “Хурандаа” цол олгож эхэлсний 87 жилийн ой, “Монгол хурандаагийн өдөр”-т зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.

11.00 цагт: АН-ын ээлжит "4/11 хэвлэлийн бага хурал"-аар С.Эрдэнэ болон тус намын бусад удирдлагууд оролцож Улсын Дээд шүүхийг бүрэн бүрэлдэхүүнээр нь татан буулгах үндэслэл, шаардлагыг танилцуулна. Мөн Захиргааны хэргийн шүүх, АТГ-т гаргасан өргөдөл, гомдлын мөрөөр авч байгаа арга хэмжээний талаар танилцуулна.

Өнөөдрөөс Хөвсгөл аймагт "Хөх сувд" мөсний баяр эхэлнэ.

Өнөөдөр цэлмэг, 2-4 хэмийн дулаан байна
Өнөөдөр цэлмэг, 2-4 хэмийн дулаан байна
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.