Твиттер дахин 50 ажилтнаа цомхотгожээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Твиттер дахин 50 ажилтнаа цомхотгожээ

Twitter logo and Elon Musk's silhouette are seen in this illustration.

/2023.02.27/: Алдарт тэрбумтан Элон Маск Твиттерийг удирдаж эхэлснээс хойш найм дахь удаагаа цомхотгол хийлээ.

Бямба гарагт болсон уг цомхотголд зар сурталчилгааны технологи, Twitter-ийн үндсэн аппликейшн, мөн Твиттерийн системийг хэвийн ажиллуулах техникийн дэд бүтэц зэрэг олон инженерийн багийн гишүүд багтсан гэж албан бус эх сурвалж ням гарагийн өглөө мэдээлжээ.

Арваннэгдүгээр сарын эхээр Твиттер компанийг 44 тэрбум доллараар худалдаж авсан Маск зардлаа бууруулах арга хэмжээний дагуу нийт 3700 орчим ажилтнаа цомхотгожээ.

Эх сурвалж: Aljazeera

“Амар байна уу” үзэсгэлэнгээр 48.9 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээжээ
“Амар байна уу” үзэсгэлэнгээр 48.9 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээжээ
 
Б.Мөнхсоёл: Олон ургальч үзэл улс төрийн намын амин сүнс
Б.Мөнхсоёл: Олон ургальч үзэл улс төрийн намын амин сүнс
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.