/2023.02.20/ Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг танилцуулж байна.
- Хоёрдугаар сарын 21-нд Хэнтийн уулархаг нутгаар,
- Хоёрдугаар сарын 22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас,
- Хоёрдугаар сарын 23-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- Хоёрдугаар сарын 24-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.
Салхи 22-нд говь, талын нутгаар, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч суларч шөнөдөө,
- Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус,
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24...-29 градус,
- говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус,
- Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр -10...-15 градус,
- бусад нутгаар -17...-22 градус,
Өдөртөө,
- Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -16...-21 градус,
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Орхон, Ерөө голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн,
- говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан,
- Их нууруудын хотгор,
- Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр 0...+5 градус,
- бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.