БЗД ирэх сард гурван байршилд өглөөний гудамжтай болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЗД ирэх сард гурван байршилд өглөөний гудамжтай болно

No description available.

/2021.08.31/ Баянзүрх дүүрэг ирэх есдүгээр сард багтааж 3 байршилд өглөөний гудамжтай болох юм байна.

Тодруулбал, 3 өндрийн талбайд "Бизнесийн гудамж", Бөхийн өргөөний урд талбайд "Залуучуудын гудамж", цаашлаад арслантай гүүр хүртэл "Ахмадын гудамж" гэсэн 3 төрлийн гудамжтай болохоор төлөвлөж байгаа ажээ.

Дээрх гудамжны хувьд гурвуулаа өөрсдийн гэх өнгө аяс, онцлогтой байх юм. Мөн дөрвөн улирал ажилладаг байхаар зохицуулалт хийх юм байна.

"Өглөөний гудамж" хийж буйн гол зорилго бол Монголчуудыг Эртэч болгож, өглөө эртлэн ажил төрлөө амжуулж, бүтээлч байлгах юм хэмээн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

Дархан хотын цэвэрлэх байгууламжийн шинэчлэлт 84 хувьтай байна
Дархан хотын цэвэрлэх байгууламжийн шинэчлэлт 84 хувьтай байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.