Стандарт хэмжил зүйн газар, Удирдлагын академитай хамтран ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Стандарт хэмжил зүйн газар, Удирдлагын академитай хамтран ажиллаж байна

May be an image of 6 people and people standing

/2023.02.14/: Монгол Улсын Шадар сайдын өгсөн чиглэлийн дагуу “Стандарт ба хөгжил” төрөөс баримтлах бодлого, үндэсний зорилтот хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хүрээнд Стандарт хэмжил зүйн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академитай хамтран ажиллаж байна.

Бодлогын бичиг баримтуудын төслийг боловсруулахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд анхаарах асуудлууд, боловсруулах аргазүй, бусад урт болон дунд хугацааны бодлогын бичиг баримттай хэрхэн уялдуулах, нийцүүлж гаргах талаар Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн багш Ё.Батсүхтэй Стандарт, хэмжил зүйн газрын албан хаагчид санал солилцлоо.

May be an image of 5 people, people sitting, people standing and indoor

Стандартчиллын техникийн 64 хорооны гишүүд, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагын дунд зохион байгуулж байгаа бодлогын бичиг баримтуудын төслийн цуврал хэлэлцүүлгээс гарсан саналыг авч нэгтгэх, дахин боловсруулалт хийгдэж байгаа энэ үед санал солилцох уулзалт болсноороо чухал ач холбогдолтой боллоо.

Манай улсад ижил нэртэй 368 хос байна
Манай улсад ижил нэртэй 368 хос байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.