Монгол Катарын хооронд шууд нислэгтэй болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Катарын хооронд шууд нислэгтэй болно

May be an image of 2 people, people sitting and indoor

/2023.02.13/: Катар улс иргэний агаарын тээврийн хөгжлөөрөө бүс нутагтаа төдийгүй дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн.

Манай улсын тухайд ч агаарын ачаа тээврийг хөгжүүлэх, Персийн булангийн улс орнуудад мах экспортлох, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгаа.

Тэгвэл энэ хүрээнд хоёр улсын үндэсний агаарын тээвэрлэгчдийг томилсон Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

“МИАТ” ТӨХК Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн А/22 тушаалаар Улаанбаатар-Доха чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдоод байгаа юм.

Ойрын үед Агаарын харилцааны хэлэлцээрийг эцэслэн байгуулж хүчин төгөлдөр болсноор хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломж бүрдэхээр боллоо.

Аврагчид иргэдийн үнэт эдлэл, бэлэн мөнгийг гаргаж өгчээ
Аврагчид иргэдийн үнэт эдлэл, бэлэн мөнгийг гаргаж өгчээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.