Харвардын Их сургуулийн тэтгэлэгт тэнцсэн эхний 20 эмчийг хүлээн авч уулзжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харвардын Их сургуулийн тэтгэлэгт тэнцсэн эхний 20 эмчийг хүлээн авч уулзжээ

May be an image of 10 people and people standing

/2023.02.13/: Эрүүл мэндийн салбар дахь ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх хүрээнд Харвардын их сургуулийн “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” сэдэвт Зүүн өмнөд азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол улсын Эрүүл мэндийн салбарын залуусыг хамруулах ажлыг Эрүүл мэндийн Дэд сайд С.Энхболдын санаачлагаар 2022 оноос судалж улмаар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэхээр болсон билээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд 5 жилийн хугацаанд Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 100 залуу манлайлагчдыг бэлтгэх бөгөөд 2023-2024 онд эхний 20 манлайлагчдыг бэлтгэхээр болсон.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд дээрх тэтгэлэгт хөтөлбөрийг 2023 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр зарласан бөгөөд 265 хүн материалаа илгээсэн бөгөөд Харвардын Их Сургуулиас хоёр үе шаттай сонгон шалгаруулалтыг явуулан тэтгэлэгт хөтөлбөрт оролцох 20 залууг шалгаруулсан бөгөөд хот болон орон нутгийн төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч нар сонгогдсон байна.

May be an image of 5 people and people sitting

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оролцогчдыг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзан баяр хүргэжээ. Мөн тэрбээр тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар үндсэн Харвардын Их Сургуулийн хөтөлбөрөөс гадна НҮБ-ын Хүүхдийн сангаас болон бусад манлайлагчдыг бэлддэг төрийн бус байгууллагуудтай хамтран нэмэлтээр эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого, салбарт хэрэгжиж бус хууль эрх зүйн ойлголт, гүйцэтгэлийн санхүүжилт, хувь хүний манлайлал, ЭМ байгууллагын менежмент, практикт суурилсан дүн шинжилгээ хийх, судалгааны арга зүйн чиглэлээр нэмэлт сургалт семинарыг зохион байгуулах болсон талаар мэдээллийг өгч сургалтанд амжилт хүслээ.

May be an image of 4 people and people standing

Энэ үеэр хамтран зохион байгуулагч болох НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан оролцож, нийт шалгарсан оролцогчдод баяр хүргэн зөөврийн компьютер бэлэглэснээс гадна, Малайз улсад сургалтад хамрагдах замын зардлыг НҮБ-ын Хүүхдийн сангаас даах шийдвэр гаргаж оролцогчдыг цаашид ч дэмжих талаараа хэлж, нийт оролцогчдод сургалтын өндөр амжилтыг хүсэв.

Эх сурвалж: ЭМЯ

Монгол Улсын хувьд далайд хамгийн ойр гарц нь Тяньжин хотын боомт
Монгол Улсын хувьд далайд хамгийн ойр гарц нь Тяньжин хотын боомт
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.