Хөгжлийн банкны хэрэгт холбогдогсдын шүүх хурал Улаанбаатар чуулгын байранд болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкны хэрэгт холбогдогсдын шүүх хурал Улаанбаатар чуулгын байранд болно

/2023.02.10/: Нийслэлийн Прокурорын газраас “ХӨГЖЛИЙН БАНК”-ны хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

Эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт Нийслэлийн Улаанбаатар чуулга /театр/-ын байранд болохыг тус хэргийн оролцогчдод албан ёсоор зарлан мэдэгджээ.

Энэхүү шүүх хуралд 80 хүн болон 4 компанийг төлөөлөн 257 хүн оролцоно. Харин манай улсад ийм олон хүнийг хамруулсан шүүх хуралдаан өмнө нь болж байгаагүй бөгөөд нэгэн зэрэг оруулах хүчин чадал бүхий шүүх танхим байхгүй тул Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тусламж авахаар хүсэлт илгээгээд байсан юм.

Эх сурвалж: ШҮҮХ

“Оюу Толгой” ХХК “Зуун сая мод” хөтөлбөрийн санамж бичигт гарын үсэг зурлаа
“Оюу Толгой” ХХК “Зуун сая мод” хөтөлбөрийн санамж бичигт гарын үсэг зурлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.