Нурангин доор төрсөн Аяа охиныг үрчилж авах санал хэдэн мянгаараа иржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нурангин доор төрсөн Аяа охиныг үрчилж авах санал хэдэн мянгаараа иржээ

Baby Aya in hospital

/2023.02.10/: Даваа гарагт болсон газар хөдлөлтийн дараа Сирийн баруун хойд хэсэгт нурсан барилгын нуранги дор төрсөн охиныг олон мянган хүн үрчилж авах санал тавьсан байна.

Түүнийг аврагдах үед Аяа буюу арабаар гайхамшиг гэсэн утгатай нэр өгсөн бөгөөд охин ээжтэйгээ хүйгээрээ холбоотой байжээ.

Жиндайрис хотод болсон газар хөдлөлтийн улмаас түүний ээж, аав болон дөрвөн ах, эгч нь амиа алджээ.

Аяа одоо эмнэлэгт байгаа.

Түүнийг эмчилж байгаа хүүхдийн эмч Хани Маруф "Тэр даваа гарагт маш муу байдалтай ирсэн, овойлттой, хөхөрсөн, даарч, амьсгалын тоо цөөрсөн байсан" гэв.

Азаар түүний биеийн байдал одоо тогтвортой болжээ.

Аяаг аварч байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж олон мянган хүмүүсийн хайрыг татсан юм.

Түүнийг аюулгүй газар авчрах үед тэнд байсан холын хамаатан Халил аль-Сувади охиныг авч Сирийн Африн хотод байдаг доктор Маруфт авчирчээ.

Doctor looking after orphaned baby in hospital

Олон нийтийн сүлжээгээр олон мянган хүмүүс түүнийг үрчилж авах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүссэн байна.

Нэгэн хүн “Би түүнийг үрчилж аваад сайхан амьдрал бэлэглэмээр байна.

Кувейтийн нэгэн телевизийн хөтлөгч “Хэрэв хууль эрх зүйн зохицуулалт зөвшөөрвөл би энэ хүүхдийг асарч, үрчилж авахад бэлэн байна” гэжээ.

Эмнэлгийн менежер Халид Аттиа Аяаг үрчилж авах хүсэлтэй хүмүүсээс Дэлхийн өнцөг булан бүрээс олон арван дуудлага ирсэн талаар мөн хэлж байв.

Доктор Аттиа түүнээс дөрөвхөн сараар эгч охинтой бөгөөд "Түүнийг хамаатнууд ирэх хүртэл би хэнд ч түүнийг үрчилж авахыг зөвшөөрөхгүй. Би түүнд өөрийн охин шиг хандаж байх болно" гэжээ.

Одоохондоо Аттиа эмчийн эхнэр нь Аяаг өөрийн төрсөн охинтойгоо хамт хөхүүлж байгаа аж.

Aerial shot of Jindayris

Аяагийн төрсөн нутаг Жиндайрис хотод хүмүүс нурсан барилгуудын дундуур ойр дотны хүмүүсээ хайж байна.

Тэнд байсан сэтгүүлч Мохаммед аль-Аднан BBC-д "Нөхцөл байдал гамшигт байдалд байна. Нуранги дор маш олон хүн байна. Бидний гарч амжаагүй хүмүүс тэнд байсаар байна" гэжээ.

Түүний тооцоолсноор хотын 90 хувь нь сүйрсэн бөгөөд одоогоор ирсэн тусламжийн ихэнх нь нутгийн иргэдээс ирсэн байна.

Эх сурвалж: ВВС

Улаанбаатар-Эрээн чиглэлийн автобус өнөөдрөөс явж эхэлнэ
Улаанбаатар-Эрээн чиглэлийн автобус өнөөдрөөс явж эхэлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.