Байгаль орчин бохирдуулсан Хятадын компанийг 150 сая төгрөгөөр торгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгаль орчин бохирдуулсан Хятадын компанийг 150 сая төгрөгөөр торгожээ

/2023.02.01/: Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУлсын хөрөнгө оруулалттай “АА” ХХК-ийн холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангаас химийн хорт бодисоор бохирлогдсон ус шүүрч хаягдсаны улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуульд зааснаар хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулсан бол эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг. Нийслэлийн прокурорын газраас “АА” ХХК-нийг уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч “АА” ХХК-ийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулсан гэм буруутай гэж дүгнжээ.

Энэ гэмт хэргийг үйлдсэн хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж, 40,000 - 200,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр хуульд заасан бөгөөд шүүхээс тухайн хуулийн этгээдийн уул уурхайн олборлолтын болон баяжуулалтын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 150,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: ШҮҮХ

“Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа
“Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.