Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

12:00 цагт Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болох талаар мэдээлнэ.

МҮХАҮТ-д

09:00 цагт "Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалт эхэлнэ.

Үндэсний номын санд

15:00 цагт ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнд гүйцэтгэсэн БНМАУ:Социализм ба Бурханы шашин” сэдэвт суурь судалгааны төслийн ажлын үр дүнд хэвлэсэн “БНМАУ:Социализм ба буддизм (1944-1992), “БНМАУ: Социализм ба Бурхны шашин (аман түүх) бүтээлийн нээлт, шүүмж хэлэлцүүлэг болно.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд

14:30 цагт ”Өргөө” амаржих газарт тариа андуурч хийсний улмаас хүн нас барсан хэргийн шүүх хурал болно.

Төрийн ордонд

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ.

Өнөөдөр цас орохгүй, 7-9 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр цас орохгүй, 7-9 хэмийн хүйтэн байна
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.