Японы эрэгт ачааны хөлөг живсний улмаас 18 хүн сураггүй алга болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы эрэгт ачааны хөлөг живсний улмаас 18 хүн сураггүй алга болжээ

In this photo provided by the Korea Coast Guard, members of the South Korea coast guard conduct a search operation in waters between South Korea and Japan.

/2023.01.25/: Далайн шуурганаас болж хөмөрч осолдсон ачааны хөлөг онгоцны багийн 18 гишүүнийг Япон болон Өмнөд Солонгос улсын аврах багууд хайж байна.

Японы эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч 6551 тонн жинтэй “Жинтиан” хөлөг Японы Нагасакигийн эрэгт живсний дараа багийн дөрвөн гишүүнийг аварсан гэж мэдэгдэв. Тэд бүгд Хятад иргэн байсан бөгөөд дөрвөн хүнийг ойролцоох хөлөг онгоцуудаар авч явсан байна.

Японы Киодо агентлагийн мэдээлснээр, "Жинтиан" хөлөг онгоцны багийнхан мягмар гарагт ослын дуудлага ирүүлснээс хойш бараг дөрвөн цагийн дараа живсэн байна.

Тэдний хөлөг онгоц хазайж, усанд автаж байна гэж багийнхан мэдэгджээ.

Японы албаныхны мэдээлснээр, уг хөлөг онгоц нь Хонконгод бүртгэлтэй бөгөөд багийн 14 гишүүн Хятад, найм нь Мьянмарын иргэн байжээ.

Cargo ship sinks between S.Korea, Japan

Өмнөд Солонгосын албаныхны мэдээлснээр, хөлөг онгоцны ахмад хамгийн сүүлд лхагва гарагт Өмнөд Солонгосын Чежү арлын эргийн хамгаалалтын албатай хиймэл дагуулын утсаар холбогдож, багийн гишүүд хөлөг онгоцоо орхихоор болж байгаа тухай гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтынхан хэргийн газарт очиход хөлөг онгоц бүрэн живсэн байсан гэж Ёнхап агентлаг мэдээлэв.

Багийнхан хайлт хийн гурван сал, хоёр аврах завь олсон боловч нэг ч хүн байгаагүй аж.

Мод ачиж явсан хөлөг онгоц юунаас болж хөмөрсөн талаар одоогоор тодорхой мэдээлэл алга байна.

Эх сурвалж: Aljazeera

Нийслэлийн хориглосон бүсээс 4557 толгой мал гаргалаа
Нийслэлийн хориглосон бүсээс 4557 толгой мал гаргалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.