“Оросын Рэмбо“ Украины төлөө тулалдах болно гэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оросын Рэмбо“ Украины төлөө тулалдах болно гэжээ

Артур Смольянинов - биография, факты, фото

/2023.01.16/: Оросын жүжигчин Артур Смолянинов бол ерөнхийлөгч Владимир Путины дуртай кино болох Зөвлөлтийн цэргийн анги Афганистаны босогчдын эсрэг тэмцдэг тухай киноны гол дүрийн жүжигчин юм.

Смолянинов нь 2005 онд гарсан Оросын "Есдүгээр рот" уран сайхны киноны баатар бөгөөд Афганистанд болсон тулалдаанаас амьд үлдсэн сүүлчийн цэргийн дүрийг бүтээсэн юм. Энэхүү киноноос болж түүнийг Сильвестр Сталлонегийн тоглосон Рэмбо киноны гол дүрийн Орос хувилбар гэж тодорхойлдог байв.

Харин одоо тэрээр цөллөгт байгаа бөгөөд саяхан өгсөн ярилцлагадаа Украины талд тулалдаж, Оросын цэргүүдийг хөнөөхөд бэлэн гэдгээ мэдэгджээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт “Новая газета” сонинд өгсөн ярилцлагадаа “Би Оросуудыг үзэн ядахаас өөр юу ч мэдрэхгүй байна. Хэрэв би дайны талбарт байсан бол өршөөл үзүүлэхгүй. Миний хуучин хамт ажиллаж байсан хүн Оросын талд тулалдахаар явсан гэсэн. Би түүнтэй таарвал ямар ч эргэлзээгүйгээр буудна. Би Украины төлөө тулалдах сонголтдоо үнэнч хэвээр үлдэнэ. Хэрэв би энэ дайнд оролцох юм бол зөвхөн Украины төлөө л тулалдах болно гэжээ.

Ярилцлага гарснаас хэдхэн хоногийн дараа ОХУ-ын Хууль зүйн яамнаас жүжигчнийг гадаадын тагнуул гэж үзжээ.

Мөн Оросын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин Смоляниновт эрүүгийн хэрэг үүсгэхийг тушаасан байна.

Эх сурвалж: CNN

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.