Удахгүй нээлтээ хийх Samsung Galaxy S23 гар утасны зургууд дэлгэгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Удахгүй нээлтээ хийх Samsung Galaxy S23 гар утасны зургууд дэлгэгдэв

Samsung Galaxy S23 pre-registration offer leaked: Here are the details

/2023.01.16/: Тун удахгүй буюу хоёрдугаар сарын 1-нд Samsung компани Galaxy цувралынхаа шинэ гар утсыг танилцуулахаар өдөр товлоод байгаа.

Гэвч нээлт хийхээс өмнө шинэ загварын зураг хөрөг, зарим нэг техникийн үзүүлэлтүүд дэлгэгддэг нь бараг “уламжлал” болжээ. WinFuture вэбсайтынхан хамгийн анх эдгээр зургуудыг олны хүртээл болгосон байна.

Samsung Galaxy S23 Ultra vs Galaxy S22 Ultra: Leaker lists four major  improvements between generations - NotebookCheck.net News

Зургаас үзэхэд энэ жилийн Galaxy S загварын камер бүр нь тус тусдаа товгортой болж, өмнөх загварууд шиг бүх камеруудыг хамтад нь багтаасан том товгор талбайг алга болгосон бололтой. Мөн утасны их биеийн ирмэг хэсэг хавтгай байсныг бага зэргийн мөлгөр болгож, гарт барихад эвтэй болгосон харагдана. Бидний олж харж буй эдгээр зургууд нь Basic буюу энгийн загварын зураг бөгөөд Galaxy Plus загвар ч харагдах байдлын хувьд энгийн загвартайгаа ижил хэмээн эх сурвалж мэдээлсэн юм. Basic болон Plus загварууд нь ямартай ч хар, ногоон, ягаан, цагаан өнгийн сонголтуудтай байх ажээ.

Харин S23 Ultra нь S22 Ultra загвартайгаа яг ижил гэсэн мэдээлэл бидэнд ирээд байна. Өөрөөр хэлбэл, өмнөх хоёр загвар шиг мөлгөр ирмэгтэй биш, харин тэгш өнцөгт ирмэгээр дэлгэц болон арыг холбосон эмжээртэй байх гэнэ. Хавтгай эмжээр, тэгш өнцөгт ирмэгтэй болгосноор энэ загварын утсанд S-Pen үзэг багтаах зай гаргажээ.

Samsung Galaxy S23 Ultra first leaked renders are here — here's what it  could look like | Tom's Guide

Мэдээж хэрэг шинэ оны шинэ загвар учраас техникийн үзүүлэлтүүд ч сайжирсан байж таарна. АНУ-д гаргах загварууд нь Snapdragon 8 хоёрдугаар үеийн SoC чиптэй үйлдвэрлэгдэх бол дотоодод нийлүүлэх загваруудад өөрийн үйлдвэрийн Exynos чип суулгадаг уламжлалтай. 2022 оны загваруудаас Их Британи, Европ руу нийлүүлэгдэх загваруудад ч Exynos чип суулгаж байв. Гэвч тус компанийн гар утасны салбарт өөрийнх нь компанийн чипнүүд гологдож байгаагаас улбаалсан таагүй харилцаа нүүрлээд байгаа тул гадаадад гаргах бүх загварт Snapdragon чип суулгах бололтой. Учир нь энэ мэдээллийг Qualcomm компанийн санхүү эрхэлсэн дэд захирал батлаад байгаа.

Түүний мэдээлснээр Samsung болон Qualcomm компаниуд олон жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цаашид Samsung Galaxy загварын үнэтэй хувилбаруудад Snapdragon платформыг өргөнөөр ашиглах тохиролцоонд хүрсэн ажээ. Qualcomm-ийн санхүү эрхэлсэн дэд захирал Акаш Палкивала мөн “S22 утасны гадаадад экспортолсон нийт утасны 75 хувьд нь манай чипийг суулгаж байсан бол S23 загварын хувьд бид энэ экспортын зах зээлийг тэр чигт нь хангах хэмжээнд хүрсэн” гэснээс үзвэл Samsung Exynos-ын өөрийн компанийн гар утсанд зориулан хөгжүүлсэн чипний хувь заяа цаашид тун ч бүрхэг болсон бололтой.

Samsung Galaxy S23 pre-registration offer leaked: Here are the details

Snapdragon 8 Gen 2 платформыг суулгах үйлдвэрлэгчдийн нэрсийг анх зарлахад Samsung компанийн нэр огт дурдагдаагүй ч, шинэ загвартаа ашиглахаар өндөр дүнтэй гэрээ хийсэн нь тэдэнд давуу тал үүсгэж, хоёрдугаар үеийн өндөр хүчин чадалтай чипээ Samsung-д нийлүүлэх үүд хаалгыг нээсэн байх магадлалтай.

Утасны камерын хүчин чадалд мегапикселийн багтаамж төдийлөн ач холбогдолтой байхаа болиод байгаа ч Samsung Galaxy S23 Ultra загвар нь 200 мегапикселийн камертай гарна гэсэн хүлээлт үүсгээд байна. Утас нь зургаа хадгалахдаа пикселүүдийг блокт хуваан нэгтгэх буюу зарим пикселийг ашиглахгүйгээр хадгалах тохиргоотой тул хамгийн өндөр нягтралаар авсан ч зураг нь үнэн хэрэгтээ 200 мегапикселийн нягтралтай биш байж магадгүй юм. Samsung компанийн хувьд 200МП нягтрал бий болгох чадвартай хоёр ч өөр төрлийн мэдрэгч хөгжүүлээд байгаа боловч S23 Ultra загварт яг аль мэдрэгчийг ашиглах нь тодорхойгүй байгаа юм.

Мөн өөр нэг чихэнд чимэгтэй мэдээ байгаа нь шинэ загварын хамгийн доод багтаамж нь 256 гигабайт байж магадгүй гэсэн “шуум” юм. Ямартай ч бидэнд хоёрдугаар сарын 1-нийг хүлээх л үлдэж байна даа.

Эх сурвалж: arstechnica

ШУУД:  Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын талаарх СОНСГОЛ
ШУУД: Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын талаарх СОНСГОЛ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.