/2023.01.10/: Хятад дахь Ковид тестийн иж бүрдлийн үйлдвэрт ажилчид цагдаа нартай мөргөлдөж байгаа видео цахим орчинд таржээ.
Жагсаал өнгөрсөн бямба гарагт Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чунцин хотод болсон бөгөөд тухайн үйлдвэр ажилчдаа цомхотгохдоо нөхөн олговор бага олгосноос маргаан гарч эхэлсэн байна.
Хятад улс Ковид-ыг тэглэх бодлогоо зогсоосноор улс даяар түргэвчилсэн шинжилгээний эрэлт эрс буурсан эхэллээ.
Бичлэгүүд дээр жагсагчид үйлдвэрээс халагдаж байгаадаа уурсан түргэвчилсэн шинжилгээний иж бүрдлүүдийг газарт хаяж, цалингаа авмаар байна хэмээн орилж байгаа нь харагддаг.
Мөн жагсагчид луу сандал, ширээ шидэж жагсаалыг тараахаар ирсэн цагдаа нарыг хүчтэй эсэргүүцэж байна.
Хэдийгээр Хятадад улс төрийн жагсаал цуглаан ховор болдог ч хөдөлмөрийн асуудлаас үүдэлтэй эсэргүүцэл, тодорхой компаниудыг чиглэсэн жагсаал байнга болдог юм.
Эх сурвалж: ВВС