Вакцины гуравдугаар тунг энэ сарын 30-наас хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вакцины гуравдугаар тунг энэ сарын 30-наас хийнэ

/2021.08.27/ Вакцины гуравдугаар тунг наймдугаар сарын 30-наас эхлэн хийх ажээ. Ингэхдээ тухайн иргэний сайн дурын үндсэн хийх юм байна.

ЭМЯ-наас вакцины гуравдугаар тунг 55-аас дээш насныхан, боловсролын байгууллагын ажилтан, хүндэтгэх шалтгаантай хүмүүст хийнэ гэв. Түүнчлэн үүнд халдварын голомттой бүсэд ажиллаж байгаа хүмүүс багтах юм байна.

Урьдчилсан байдлаар вакцины гуравдугаар тунд хамрагдах 500 орчим мянган хүн байгаа ажээ. Тухайн иргэд Пфайзер юмуу Веросил вакциныг өөрсдийн сонголтоор хийлгэж болох ажээ.

Тухайн хүмүүсийг дархлаажуулсны дараагаар олон нийтийг вакцинжуулж эхлэх юм байна. Вакцины 3 дугаар тунд хамрагдах иргэд 2 дугаар тунгаа хийлгэснээс хойш гурван сар болсон байх шаардлагатай ажээ.

Вакцины гуравдугаар тунд хамрагдсан иргэдэд улайх, хавдах, хөндүүрлэх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа ажээ.

“PUBLIC ECO SERIES” үзэсгэлэнд оролцохыг урьж байна
“PUBLIC ECO SERIES” үзэсгэлэнд оролцохыг урьж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.