/2021.8.27/ Афганистаны нийслэл Кабул хотын нисэх онгоцны буудалд хоёр удаагийн хүчтэй дэлбэрэлт өчигдөр буюу пүрэв гарагт боллоо.
Дэлбэрэлтийн улмаас амиа алдагсадын тоо 85 болсон байна. Эдгээрийн 72 нь энгийн иргэд, 13 нь америкийн цэргүүд байжээ.
Талибаны засаглалыг үл хүсэж, эх орноо орхин явахыг хүссэн мянга мянган афганчууд энэ онгоцны буудалд байсаар байгаа тул халдлага дахин гарахыг үгүйсгэхгүй байна.
Бөмбөг дэлбэрэлтийг хоёр амиа золиослогч үйлдсэн байна. Тэднийг Афганистан дахь ISIL (ISIS) бүлэглэл болон Хорасан муж дахь Исламын улс бүлэг, ISKP (ISIS-K) гэх урьдчилсан таамгийг гаргажээ. Амиа золиослогчид “Америкийн цэргүүдтэй хамтрагчид” хэмээн орилжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэхүү халдлагыг ISIL (ISIS) бүлэглэл хийсэн болохыг баталж, “Бид гэмт этгээдүүдийг мөрдөн баривчилна. Бид өөрсдийн хүмүүсийг бүхий л арга замаар хамгаалах болно” хэмээжээ.
Эх сурвалж: Al Jazeera
Видео эх сурвалж: The Guardian