Дельта давлагаа найр хуримын сартай давхцаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дельта давлагаа найр хуримын сартай давхцаж байна

Коронавирусийн дельта хувилбарын давлагаа есдүгээр сарын дунд үеэс эхэлнэ хэмээн ЭМЯ-наас мэдээлж буй.

Тэд "Ковид-19" туссан иргэдийн 73 хувь нь ойр хамаатан садан, ажлын газрынхнаасаа халдвар авч байна. Тиймээс олон нийтийн газар хооллохгүй байх, хурим найр, наадамд аль болох явахгүй байж халдвараас өөрийгөө хамгаалахыг зөвлөсөн.

Харамсалтай нь дельта хувилбарын оргил үе нь монголчуудын найр наадмын есдүгээр сартай ид давхцаж байгаа юм. Одоогоор дийлэнх ресторануудын есдүгээр сарын захиалга дуусаж байна.

УОК-оос мэдээлсний дагуу бэлэн байдлын зэргийг он дуустал үргэлжлүүлэхээр болсон. Энэ дагууд бол нэг дор олон хүн цуглах, найр наадам хийхийг хориглосон. Улаанбаатар хотод ийнхүү хорьж болох ч, халдварын тархалт эрчимтэй тархаж буй хөдөө орон нутагт энэ байдлыг хамжаарлахад тун хэцүү.

ХӨСҮТ-ын дарга Л.Баттөр:

-Хөдөө орон нутагт болж байгаа хурим найрнаас зуу гаруйгаараа халдвар тархах тохиолдол ч гарч байна. Монгол гэрт өөд өөдөөсөө харж суудаг, маскаа авдаг, айргийн хулаа тойруулж уудаг гээд орон нутгийн найр наадмын онцлог байна. Найран дээр нэг халдвартай хүн босоод л ая дууны сайхан мэнд өргөчихөд л тэр гэрт байгаа бүх хүний хувьд эрсдэл үүсчихэж байгаа юм хэмээсэн юм.

Нас баралтын хувьд тохиолдлын тоо нэмэгдсэнээс хойшх 14 хоногийн дараагаас нас баралт нэмэгддэг байна. Тиймээс есдүгээр сарын дундуур дельта хувилбарын давалгаа эхэлж, халдварын тоо өсвөл аравдугаар сарын дунд үеэс нас баралт эрс нэмэгдэх эрсдэлтэй байна.

ДЕЛЬТА ХУВИЛБАРЫН ТАЛААР:

Илүү халдвартай- Дельта хувилбар нь өмнөх хувилбаруудыг бодвол халдварлах чадвар нь хоёр дахин их.

Илүү өвчлүүлнэ- Дельта хувилбар халдварласнаар ялангуяа вакцингүй хүмүүс илүү хүндээр өвчлөх, эмнэлэгт хэвтэх магадлал нь өндөр байна. Зарим тохиолдолд нас барах тохиолдол ч бий.

Халдвар дамжуулагчид- Вакцины бүрэн тундаа хамрагдсан хүмүүс дельта хувилбарыг бусдад түгээгч, халдварыг дамжуулагч болох нь их.

ХӨСҮТ: Амралтын өдрүүдэд PCR шинжилгээ авахгүй
ХӨСҮТ: Амралтын өдрүүдэд PCR шинжилгээ авахгүй
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.