/2023.01.04/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Үүний дараагаар нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой сэтгүүлчийн асуултад хариуллаа. Тэрээр:
-Тодорхой албан тушаалтан, тэдний хамаарал бүхий этгээдүүдийг яллагдагчаар татах, хойшлуулшгүй журмаар баривчлах, мөрдөн шалгах ажиллагаанууд үргэлжилж байгаа. Нэлээд олон хүнийг хамруулах шалгаж байна. АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаад ирлээ. Энэ хугацаанд 9 мянга гаруй жолоочоос тодруулга авсан. Хилээр хэдэн удаа гарсан, хоосон чингэлэгтэй гарсан бол шалтгааныг нь тодруулах зэрэг ажлууд хийж байгаад ирсэн. Түүнчлэн өмнө тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг дуудаж асуусан байгаа.
Нөгөө талд санхүүгийн баримтууд дээр дүн шинжилгээ хийх ажлууд үргэлжилж байна. Мөн улс төрд нөлөө бүхий этгээдүүд болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийг шалгаж байгаа гэв.