/2021.08.27/: Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 7/29 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газраас гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сонгох шалгаруулалахаар болжээ Үүнд:
БАГЦ |
БАЙРШИЛ |
1 |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Е” хэсэгчилсэн талбай ГХ_БЗД-05 багцын 23.3 га |
2 |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Д” хэсэгчилсэн талбай ГХ_БЗД-04 багцын 31.2 га |
3 |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “З” хэсэгчилсэн талбай ГХ_БЗД-07 багцын 9.4 га |
Энэхүү сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг энд дарж авна уу
Эх сурвалж: ulaanbaatar.mn