Ши Жиньпин хамгийн нэр хүнд багатай удирдагчаар тодорчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ши Жиньпин хамгийн нэр хүнд багатай удирдагчаар тодорчээ

Merkel's US visit to tackle issues - Global Times

/2021.08.27/: Анх Германы канцлер болсноос хойш бараг 16 жилийн дараа Ангела Меркель Европын таван том улс болоод АНУ-д явуулсан санал асуулгаар өнөөгийн дэлхийн бусад удирдагчдаас хамгийн өндөр рейтингтэй удирдагч хэвээр байна гэсэн дүн гарчээ.

YouGov судалгааны байгууллага зургаан улсыг хамарсан судалгаа хийхэд Меркелийн талаар судалгаанд хамрагдагсад эерэг саналууд нь сөргөөсөө илүү байсан байна.

2005 онд канцлэраар сонгогдсон цагаасаа хойш АНУ, Францын дөрвөн Ерөнхийлөгч, Их Британийн таван Ерөнхий сайд, Италийн найман Засгийн газрын тэргүүнтэй хамтран ажиллаж байсан тэрээр Испаний санал асуулгад хамрагсдаас +61, Францаас +49, Германаас +30 гэсэн эерэг үнэлгээ авчээ. Харин Итали, АНУ, Их Британи улсуудад судалгааны дүн арай бага буюу +23, +17 ба +15 гэсэн үнэлгээ авчээ.

Харин дэлхийн бусад удирдагчдын хувьд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден албан тушаалаа аваад "Трамп биш" гэсэн урианыхаа нөлөөгөөр ердөө найман сар болсон ч Меркельтэй рейтинг ойртсон ба энэ санал асуулга нь энэ сард Афганистанд болсон эмх замбараагүй явдлын өмнө хийгдсэн байжээ.

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо мөн эерэг үнэлгээ авсан бол Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Герман, Испани гэсэн хоёр улсад л эерэг үнэлгээ авчээ. Харин Хятадын удирдагч Ши Жиньпин, ОХУ -ын ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон зэрэг бусад томоохон улс төрчид судалгаанд хамрагдсан зургаан улсад сөрөг үнэлгээ авсан байна.

China backs rational distribution of vaccines in the world, says Xi - World  - TASS

Их Британийн Ерөнхий сайд Британид -22, Италид -40, Германд -53, Францад -24, Испанид -48, АНУ -д -2 гэсэн сөрөг үнэлгээ авсан бол хамгийн нэр хүнд багатай дэлхийн удирдагчаар Ши Жиньпин -55 гэсэн сөрөг үнэлгээтэй гарсан байна.

Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй, ЕХ-ны де-факто удирдагч гэж нэрлэгддэг Меркелийг хүмүүс түүнийг болгоомжтой, удирдах арга барил сайтай, прагматик, үүрэг хариуцлагаас зайлсхийдэг гэх мэтээр дүгнэсэн ч Германы эдийн засгийг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгээр хамгийн өндөр үнэлгээ авчээ.

Зургаан улсын хэмжээнд судалгаанд хамрагдагсад Меркелийн эдийн засгийн менежментийг +46, Германы гадаад дахь нэр хүндийг дээшлүүлсэн байдалд +44.5, Германы нийгэмд үзүүлэх нөлөөллийг +34 гэсэн үнэлгээгээр үнэлжээ.

Түүний уур амьсгалын өөрчлөлт, коронавирусын хямралтай тэмцэх арга хэмжээ нь мөн эерэг үнэлгээ авсан боловч Brexit-тэй тэмцэх түүний хүчин чармайлтыг ялангуяа Их Британид эерэг үнэлээ багатай гарсан бол Грекийн өрийн хямрал, Европын 2015 оны цагаачлалын хямралыг шийдвэрлэсэн асуудал нь судалгаанд хамрагдсан ихэнх оронд сөрөг үнэлгээ авсан байна.

Түүнийг албан үүргээсээ буусны дараа Герман улсын ирээдүй улам бүр тодорхойгүй болно гэж үзэж байгаа бөгөөд Герман, Франц, Испани, Итали зэрэг улсуудад Меркелийг дэлхийн хамгийн хүчирхэг таван удирдагчийн нэг гэж нэрлэсэн бол Британичуудын гуравны нэг орчим нь ( 31%) ба америкчууд (36%) түүнийг хамгийн шилдэг удирдагч гэж нэрэлжээ.

Эх сурвалж: theguardian.com

Паралимп: С.Ядамдорж Казахстаны бөхөд ялагдлаа
Паралимп: С.Ядамдорж Казахстаны бөхөд ялагдлаа
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.