Польш Беларусийн хил дээр цагаачдаас сэргийлсэн хашаа барина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Польш Беларусийн хил дээр цагаачдаас сэргийлсэн хашаа барина

Beware the illiberal alliance of Poland and Hungary, a grave threat to the  EU | Will Hutton | The Guardian

/2021:08:27/: Польшийн Батлан хамгаалахын сайд Мариуш Блащак “Польш улс Беларусь улстай залгаа хилийн бүсэд 8 фут /243,84 см/ өндөртэй хашаа барьж, тэнд байрлуулсан цэргийн албан хаагчдын тоог хоёр дахин нэмэгдүүлнэ” гэж хэлэв.

Энэхүү арга хэмжээ нь Минскийн зүгээс хориг арга хэмжээ тавьсантай холбоотойгоор Европын холбоог зорих болсон цагаачдын урсгалыг зогсоох зорилготой гэж тэрээр нэмж хэлэв.

ЕХ-ны хөрш орнууд болох Польш болон Литва, Латви улсуудад Ирак, Афганистан гэх зэрэг улс орнуудаас хил нэвтрэх гэсэн цагаачдын тоо эрс нэмэгдсэн тухай мэдээлэв.

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко цагаачдыг ашиглан Европын холбоонд шахалт үзүүлэх замаар "эрлийз дайн" хийж байна гэж Европын холбоо мэдэгджээ.

Хүний эрхийн байгууллагууд Уснарз Горный тосгоны ойролцоо хоёр долоо хоногийн турш хорогдох байргүй задгай талбайд хоног төөрүүлж байгаа цагаачдын асуудалд Польшийн засгийн газрыг буруутган шүүмжилж байна.

Үүний хариуд Польшийн албаны хүмүүс мэдэгдэхдээ, цагаачдыг Польшийн нутаг дэвсгэрт оруулахыг зөвшөөрснөөр цаашид хууль бус цагаачлалыг улам өдөөж, Лукашенкод ашигтай нүүдэл болох болно гэжээ.

"Эдгээр хүмүүс дүрвэгсэд биш, харин Беларусийн засгийн газраас илгээсэн эдийн засгийн цагаачид юм" гэж Гадаад хэргийн яамны дэд сайд Марчин Придац сэтгүүлчдэд мэдэгджээ.

Үүний зэрэгцээ, Польш дахь Хүний эрхийг хамгаалах бүрэн эрхт төлөөлөгч тус улсын хил хамгаалах албыг Женевийн конвенцийг зөрчсөн гэж үзсэн. Учир нь олон улсын хамгаалалтанд хамрагдах хүсэлт гаргасан зарим цагаачдын аман хүсэлтийг хүлээн аваагүй гэж буруутгажээ.

Даваа гарагт Литва улс Беларусь улстай хиллэдэг нийт 508 км (315 миль) урттай хашаа барих ажлыг ирэх оны есдүгээр сар гэхэд дуусгана гэж мэдэгджээ.

Эх сурвалж: bignewsnetwork.com

Дээрхийн гэгээнтэн XIV далай лам таалал төгсөөгүй
Дээрхийн гэгээнтэн XIV далай лам таалал төгсөөгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.