Талибанчууд Афганистаны экс ерөнхийлөгчийг гэрийн хорионд авлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талибанчууд Афганистаны экс ерөнхийлөгчийг гэрийн хорионд авлаа

Former president Karzai slams 'US legacy in Afghanistan of total disgrace  and disaster,' hails China's role in bringing stability - Global Times

/2021.08.26/: CNN мэдээллийн агентлагын мэдээлснээр Талибаны дайчид Афганистаны ерөнхийлөгч асан Хамид Карзай болон үндэсний эвлэрлийн дээд зөвлөлийн дарга асан Абдулл Абдулл нарыг гэрийн хорионд авсан байна.

Карзай, Абдулл нар нь Талибанчуудад засгийн эрхийг шилжүүлэх Афганистан улсын шилжилтийн зөвлөлийн гишүүд юм. Тийм хэдий ч Талибаны зэвсэгт дайчид улс төрчдийн бие хамгаалагч нарын зэвсгийг хурааж тараан явуулсны дараа хувийн бичиг баримт, паспортыг хураан авсан байна. Түүгээр ч зогсохгүй дайчид Афганистаны улс төрийн лидерүүдийн гэрт нэгжлэг хийсэн байна.

Ерөнхийлөгч асан Карзай, Абдулл болон гадаад хэргийн сайд асан Ханиф Атмар нарын хамтаар Афганистан улсыг удирдах 12 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллах тухай мэдэгдэж байсан. Талибанчууд эдгээр нэр дэвшигчдийн талаар радикал хөдөлгөөний гурван төлөөлөгчидтэй зөвшилцсөн байна.

Наймдугаар сарын 23-нд Талибанчууд Афганистаны засгийн газрын албаны бүх хүмүүс, мөн эх орноосоо зугтан явсан ерөнхийлөгч Ашраф Гани нарт өршөөл үзүүлж байгаа зарласан.

Энэхүү мэдэгдлийг хийхдээ эх орноо орхин явсан бусад төрийн албаны хүмүүсийг эх орондоо буцаж ирэхийг уриалаад, цаашид эв найртай амьдрахыг хүсэж байгаагаа мэдэгдэв.

Мөн түүнчлэн тус бүлгэмийн дайчид яс үндэс үр харгалзан тус улсын бүх иргэдийн аюулгүй байдлыг хангахаа амалжээ.

Наймдугаар сарын 15-нд талибанчууд Кабул хотыг эзэлэн авч Афганистан улсын бүх удирдлагыг гартаа авснаа зарласан. Ерөнхийлөгч Ганийг Арабын Нэгдсэн Эмират улс руу зугтан гарсны дараа, тус улсыг шилжилтийн зөвлөл тэргүүлэх болсон бөгөөд тус зөвлөлд нийслэлийг орхин явахаас татгалзсан Хамид Карзай болон Абдулл Абдулл нар орсон байна. Тэд талибанчуудад шинэ засгийн газрыг бүрдүүлэхэд тусалсан байна.

Хамид Каркай 2004-2014 онуудад тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол Абдулл Абдулл нь 2014-2020 онуудад Ашраф Ганийн засгийн газарт ерөнхий сайдын албан тушаал хашиж байжээ.

Эх сурвалж: lenta.ru

Нийслэлд  өнөөдөр 720 иргэнээс шижилгээ авна
Нийслэлд өнөөдөр 720 иргэнээс шижилгээ авна
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.