Сургууль, цэцэрлэгийн эмч нар коронавирусийн шинжилгээ авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургууль, цэцэрлэгийн эмч нар коронавирусийн шинжилгээ авна

/2021.08.27/ Сургууль, цэцэрлэгийн эмч нарт Коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний сорьц авах арга, бүртгэх, мэдээлэх танхимын дадлага сургалтыг өчигдрөөс зохион байгуулж эхэлжээ. Сургалтаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 63, Сонгинохайрхан дүүрэгт 82, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 14 эмч хамрагдлаа.

Тэд халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт, хариу арга хэмжээ болон шинжилгээний сорьц авах, бүртгэх, мэдээлэх аргад суралцсан юм.

Өнөөдөр Баянзүрх, Багахангай, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт, маргааш Налайх дүүрэгт энэхүү сургалт зохион байгуулагдана.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 96 дуудлага бүртгэгджээ
Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 96 дуудлага бүртгэгджээ
 
Эрт илрүүлэгт 198,302 хүүхэд хамрагджээ
Эрт илрүүлэгт 198,302 хүүхэд хамрагджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.