/2021.08.26/ Иргэдийн санхүүгийн итгэх итгэл хамгийн өндөр байдаг байгууллага нь арилжааны банк байна. 2021 оны 2-р улиралд иргэдийн 68.2 хувь арилжааны банкинд итгэдэг, 24.8 хувь нь итгэдэггүй гэжээ. Итгэдэг иргэдийн хувь 2020 онтой харьцуулахад тогтвортой байна.
Хөрөнгийн бирж болон хувьцаат компанид итгэдэг үү гэсэн асуултад иргэдийн нэлээд өндөр хувь нь мэдэхгүй гэж хариулдаг.
Иргэдийн хувьд арилжааны банкнаас бусад санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл тийм ч өндөр байдаггүй байна. Тухайлбал, хөрөнгийн бирж болон хувьцаат компанид итгэх итгэл банктай харьцуулахад бараг хоёр дахин бага байдаг аж. 2021 оны 2-р улиралд хөрөнгийн биржэд итгэх итгэл 32.8 хувь, хувьцаат компанид итгэх итгэл 44.7 хувь байна.
Эх сурвалж: “Хэрэглэгчийн итгэлийн индекс, эдийн засгийн өнөөгийн байдал” улирал тутмын тайлан