“Johnson&Johnson” компаний BOOSTER вакцин хариу урвалыг 8 сар тогтооно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Johnson&Johnson” компаний BOOSTER вакцин хариу урвалыг 8 сар тогтооно

Do I need a booster if I got the Johnson & Johnson vaccine?

/2021.08.26/: Johnson & Johnson компани лхагва гарагт Ковид-19-ийн эсрэг booster тун нь туршилтын эхний шатандаа дархлааны хариу урвал үзүүлсэн гэдгийг мэдэгдсэн боловч компанийн хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлд нь зарим нарийн ширийн зүйлийг тайлбарлаагүй байна.

J & J компаний вакцин нь зөвхөн нэг тун хийх шаардагддаг бөгөөд тарилга хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа бүрэн дархлаа тогтоно гэж үзэж байгаа юм. Тус компани лхагва гарагт, J&J-ны нэгдүгээр тунг хийлгэснээс хойш дөрвөн долоо хоногийн дараа эсрэг биет үүсэж байгаа ба booster тун хийлгэсэн хүмүүст вирусын эсрэг биетүүд нэгдүгээр тун хийлгэснээс "ес дахин их" тогтож байна гэж мэдэгджээ.

65 болон түүнээс дээш насны хүмүүсд вакцины тунг багасгана, харин 18-55 насны вакциныг хийгдэх ёстой хэмжээгээр туршилтанд хамрагдагсдад хийхэд эсрэг биетийн хариу урвал нэмэгдсэн гэж мэдэгдэв.

Үр дүн нь 1/2 үе шатны хоёр судалгаанд үндэслэгдэн гарсан гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлж байна.

"Манай COVID-19 вакцины нэг удаагийн тарилга нь дархлааны хариу урвалыг 8 сарын турш удаан хугацаанд тогтоож байгааг бид олж мэдсэн гэж J&J's компаний Janssen вакцины судалгаа, хөгжлийн албаны дарга доктор Матай Маммен мэдэгдэлдээ дурджээ.

"Эдгээр шинэ өгөгдлөөс үзвэл J&J's компаний COVID-19 эсрэг вакцины нэмэлт буюу booster тун нь манай вакциныг өмнө нь хийлгэсэн судалгаанд оролцогчдын эсрэг биетийн хариу урвалыг улам бүр нэмэгдүүлж байгааг бид харж байна" гэж тэр нэмж хэлэв.

Шинэ мэдээлэл нь итгэл төрүүлэхүйц байгаа ч компанийн хэвлэлийн мэдээнд дельта хувилбар болон хүнд үзүүлэх нөлөөллийн талаар ямар нэгэн зүйл дурдаагүй байна.

Дельта хувилбарт үзүүлэх нөлөөний талаар асуухад J&J компани долдугаар сарын тайланд энэ вакцины нэг тун нь дельта хувилбарын дархлааны хариу урвал үзүүлсэн гэжээ.

Долдугаар сарын тайланд нэг удаагийн вакцин нь дор хаяж найман сар үргэлжлэх дархлааг тогтоодог бөгөөд хурдан тархдаг дельта хувилбараас зохих хэмжээнд хамгаална гэсэн ч J&J компаний туршилтанд хамрагсад яагаад нэмэлт тун хийх шаардлагатай байгаа талаар асуулт гарч ирж байна.

Мэдээжийн хэрэг, Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвүүд J&J компаний вакцинд хамрагдагсад нэмэлт тун хийлгэх шаардлагатай байгаа ч албан ёсны зөвлөмж одоогоор ирээгүй байна гэж мэдэгджээ.

Тус компани лхагва гарагт Хүнс, Эмийн Захиргаа болон бусад эрүүл мэндийн байгууллагуудтай нэмэлт тарилгын талаар ярилцаж байгаагаа мэдэгдэв.

Энэхүү мэдээллийг J&J компаний ерөнхий захирал Алекс Горскийг албан тушаалаасаа бууж байгаагаа зарласнаас долоо хоногийн дараа хийжээ. Удирдах зөдлөлийн дарга, ерөнхий захирлаар есөн жил ажилласан 61 настай Горский одоо тус компаний гүйцэтгэх захирлаар ажиллах юм байна.

Эх сурвалж: cnbc.com

Өглөөний гудамжинд үндэсний бичиг, соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа болно
Өглөөний гудамжинд үндэсний бичиг, соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа болно
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.