/2022.12.12/: Өчигдөр цас орж хүйтний эрч чангарсан тул Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж буй жагсагчдын эрүүл мэндэд анхаарах үүднээс Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар төв талбайн урд зогсоолд том оврын автобус байрлуулахыг даалгажээ.
Хотын даргын өгсөн чиглэлийн дагуу том оврын автобуснуудыг Сүхбаатарын талбайн урд зогсоолд байршуулсан бөгөөд жагсаалд оролцож байгаа иргэд дулаацах боломжтой болсон байна.
Мөн яаралтай тусламжийн багууд бэлэн байдалд ажиллаж өчигдөр оройн 00 цагийн үед 25 хүнийг эмчийн үзлэгт хамруулжээ.
Одоогийн байдлаар жагсагчдаас осгосон тохиолдол байхгүй бөгөөд 2 цаг тутамд эмч үзлэг хийхээр болсон тухай НЭМГ-аас мэдээллээ.
Эх сурвалж: НЗДТГ