Монгол улс /2021.07.01/: Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг даатгалын ууган компаниудын нэг болох Мөнх Даатгах ХХК-иас "Цар тахалтай тэмцэж буй энэ үед хурдан морины унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалыг 21 аймгийн салбарууд болон төв компаний борлуулалтын аливаа сувагаар даатгахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэж мэдэгдсэн байна.
Үүний өмнө Өвөрхангай аймгийн засаг даргын тамгын газраас тус аймаг наадам тэмдэглэх мөнгийг цар тахалд зарцуулахаар болсноо мэдэгдсэний дараа хэд хэдэн аймгууд энэ шийдвэртэй адил шийдвэрийг гаргаад байсан билээ.
Эх сурвалж: https://www.facebook.com/munkhinsurance/posts/574392837280896