/2021.08.26/: Apple болон Google компаниуд өөрсдийн апп дэлгүүрийн гуравдагч талын аппликейшнүүд үйлчилгээний төлбөрийг хэрхэн яаж төлөх талаар тогтоосон дүрмийг хянаж байгаа ба энэ асуудал Өмнөд Солонгос улсад нилээн яригдаж байгаа юм.
Өмнөд Солонгос улсын парламентын хороо наймдугаар сарын 25-ны Лхагва гаригт Google болон Apple-ийг програм хангамж хөгжүүлэгчдээс апп доторх худалдан авалтын төлбөрөөс хураамж авахыг хориглосон хуулийн төслийг баталсан дэлхийд анхдагч улс болжээ.
Тухайн өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар уг саналыг батлах, идэвхжүүлэх талаар хэлэлцэх ёстой байсан ч Үндэсний Ассемблейн бүх гишүүдийн эцсийн санал хураалт болон сонсголыг хойшлуулжээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан урьдчилсан байдлаар наймдугаар сарын 30 өдөр хүртэл хойшилсон гэж хэвлэлүүд мэдээлэв.
Өмнөд Солонгос нь дэлхийн технологийн том компаниудад худалдан авалт хийхдээ төлбөр тооцооны систем тогтоохыг хориглосон хууль батлах анхны улс болох юм.
"Google-ийн эсрэг хууль" гэж нэрлэсэн уг хуулийн төслийг Үндэсний Ассемблейн хууль тогтоомж, шүүхийн хорооноос баталсан бөгөөд харилцаа холбооны бизнесийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, Google болон Apple-ийг апп хөгжүүлэгчдээс төлбөр тооцооны системээ ашиглахыг шаардахыг хязгаарлахыг хүсэж байгаа ажээ.
Google компани нь 2020 оны есдүгээр сард төлбөр тооцооны системээ бүх апп хөгжүүлэгчдэд ногдуулж, апп доторх бүх худалдан авалтын 30 хүртэлх хувийн хураамж авах болно гэж мэдэгдсэн юм.
2021 оны долдугаар сард Google компани нь аппликейшн хөгжүүлэгчдийн хүсэлтээр төлбөр тооцооны шинэ бодлогоо 2022 оны гуравдугаар сарын эцэс хүртэл хойшлуулахаар шийдэж, тоглоомын дэлгүүрийн төлбөрөөс 15 хувийн хураамж авахаар болгож бууруулсан гэж дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Apple компаний мэдэгдэлд, "Санал болгож буй Харилцаа холбооны бизнесийн тухай хууль нь бусад эх сурвалжаас дижитал бараа худалдаж авсан хэрэглэгчдийг залилан мэхлэх эрсдэлд оруулах, тэдний хувийн нууцлалын хамгаалалтыг алдагдуулах, худалдан авалтаа удирдахад хэцүү болгох ба худалдан авахыг хүсэх, Эцэг эхийн хяналт гэх мэт үйлдлийг хийхэд хүндрэл учруулна.
Хяналт нь үр дүн багатай байх болно. Энэхүү саналын үр дүнд App Store худалдан авалт хийх хэрэглэгчдийн итгэл буурах болно гэж бид үзэж байна. Энэ нь Солонгост бүртгэлтэй 482,000 гаруй апп хөгжүүлэгчид Apple компаниас өнөөг хүртэл 8.55 их наяд вонын орлого олж байсан" гэж дурджээ.
Эх сурвалж: techcrunch.com