Орхон аймагт орон нутагт хийгддэггүй 20 орчим мэс заслыг хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орхон аймагт орон нутагт хийгддэггүй 20 орчим мэс заслыг хийж байна

/2022.11.04/: Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Гэмтэл, согог заслын тасгийн хамт олон 20 орчим төрлийн мэс заслыг орон нутагт шинээр нэвтрүүлэн жилдээ 1000 орчим мэс заслыг тогтмол хийж, бүс нутгийн хэмжээнд гэмтэл, согог заслын тусламж, үйлчилгээг лавлагаа шатлалын түвшинд үзүүлж байна.

Тус тасаг нь

  • Тархины голомтот гэмтэл, гавлын цөмөрсөн хугарал, тархины гүний цусан хураан авах тархины мэс заслууд
  • Хавирганы хугарлыг бэхэлж, цээжний хэнхэрцгийг сэргээх, уушги оёх, уушги тайрах зэрэг цээжний хөндийн мэс заслууд
  • Хэвлийн гэмтлийн яаралтай мэс заслууд
  • Нурууны их биеийн хугарлыг бэхлэх, ламинэктомия зэрэг нурууны мэс заслууд
  • Бүх мөчдийн хугарлыг бүх төрлийн ялтас болон, бүх төрлийн түгжээт хадаасаар бэхлэх мэс заслууд
  • Түлэнхийн шарханд арьс нөхөх, зөөлөн эдийн дутмагшилд судсан сурвалжит эд нөхөх, сорви, татанхайд Z зүслэг хийж тавиулах зэрэг нөхөн сэргээх мэс заслууд,
  • Өвдөг, түнхний үе солих зэрэг согог заслын мэс заслыг

Ташрамд дурдахад тус тасаг нь 2010-2012 оны хооронд гурван жил дараалан Швейцарь улсын гэмтэл, согог заслын мэс заслын болон мэдээгүйжүүлгийн багийн эмч нар Орхон аймагт ажилласан үеэс гэмтэл, согог заслын мэс эрчимтэй хөгжиж эхэлсэн.

2012 оноос бүх төрлийн мөчдийн хугарлыг чөмөгний голоор түгжээт хадаасаар бэхлэх хөнөөл багатай мэс заслуудыг хийж эхэлсэн ба одоо бүрэн нутагшсан, мөчдийн далд хугарлуудын 90 орчим хувьд хийгдэж байна. 2013 оноос БНСУ-ын эмч нартай хамтарч өвдөг, түнхний үе солих мэс засал хийж эхэлсэн ба 2016 оноос өөрсдөө бие дааж хийж эхэлсэн. Жилд 60 орчим хүнд өвдөг, түнхний үеийг хиймэл үеэр солих мэс засал хийж байна.

Цаашид орчин үеийн шинжлэх ухааны техник технологийн дэвшилд тулгуурлан стандартын шаардлага хангасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэхийг зорилгоо болгон ажиллаж байна.

Эх сурвалж: ЭМЯ

150 хүүхдийн цэцэрлэгийг хандиваар барьж ашиглалтад оруулжээ
150 хүүхдийн цэцэрлэгийг хандиваар барьж ашиглалтад оруулжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.