Шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэхэд НҮБ-тай хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэхэд НҮБ-тай хамтран ажиллана

/2022.11.03/: НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн менежер Даниел Квеку Сэмийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр талууд хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, үүнд чиглэсэн арга хэмжээний талаар санал солилцов.

НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү “Нийслэлд нийт хүн амын тал гаруй хувь нь оршин суудаг. Мөн хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн өндөр байна. Боловсрол, эрүүл мэндийн салбарын хүртээмжгүй байдал, авто замын түгжрэл, ажил эрхлэлт зэрэг хотод тулгамдаж буй асуудлууд шилжилт хөдөлгөөнтэй шууд холбоотой” гэдгийг хэллээ. Түүнчлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д хот, хөдөөгийн сэргэлтийн тухай бодлогыг тусгасан. Иргэдийг хөдөө орон нутаг руу шилжихэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага тулгарч буйг онцолсон юм.

Харин НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн менежер Даниел Квеку Сэм “Монгол Улс шилжилт хөдөлгөөний хувьд онцлог хэв шинжтэй. Судалгаанд суурилсан зөв бодлого хэрэгжүүлж чадвал шилжилт хөдөлгөөн, төвлөрлийн зохистой бодлогын тал дээр Монгол Улс олон улсад жишиг болох бүрэн боломжтой. Энэ тал дээр НЗДТГ-аас дэмжин ажиллаж буйд баяртай байна. Манай байгууллага “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүх талаар дэмжинэ. Мөн техникийн, мэргэжлийн болон бодлогын түвшинд дэмжин ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийллээ.

Талууд нийслэл хийгээд Монгол Улсын шилжилт хөдөлгөөний онцлог, ялгаатай тал дээр үндэслэн хамтран ажиллаж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолж байв.

Эх сурвалж: НЗДТГ

“Мoon dance” хамтлагийг “Олимпын алдар” одонгоор шагналаа
“Мoon dance” хамтлагийг “Олимпын алдар” одонгоор шагналаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.