ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ: Гурван сэтгүүлч тутмын нэгийг цагдаа, шүүхээс тогтмол дууддаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ: Гурван сэтгүүлч тутмын нэгийг цагдаа, шүүхээс тогтмол дууддаг

/2022.11.03/: Сэтгүүлчид шударга үнэний дуу хоолой болсныхоо төлөө хохирох ёсгүй гэдгийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг үйлдэл ял шийтгэлгүй үлдэж байгааг таслан зогсоох” олон улсын өдрийн хүрээнд “Үнэнийг ухаарсан цагт Үнэнийг хамгаалдаг” уриан дор зохион байгуулсан “Хэвлэл мэдээллийг хамгаалж, ардчиллыг дэмжье” хэлэлцүүлгийн үеэр оролцогчид онцоллоо.

Тус хэлэлцүүлгийг ЮНЕСКО, “Нээлттэй нийгэм форум”, “Глоб Интернэшнл төв” хамтран 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулсан бөгөөд Европын холбооны Төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд Аксель Никейз, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга Х.Наранжаргал, ХЭҮК-ын гишүүн, доктор Д.Сүнжид, “Глоб Интернэшнл төв”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Х.Наранжаргал, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа олон бусад албаны хүмүүс, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилчид оролцлоо.

IMG_7755.JPG

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2013 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 68/163 тоот тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 02-ны өдрийг "Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж байгааг таслан зогсоох олон улсын өдөр" болгохоор шийдвэрлэсэн. Манай улс найм дахь жилдээ энэ өдрийг тэмдэглэж байгаа юм.

IMG_7737.JPG

Уг хэлэлцүүлгийн үеэр ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид "Үзэл бодлоо илэрхийлэх эрх ба эрхийг хязгаарлах шалгуур" сэдвээр илтгэл тавьсан бөгөөд "Илт худал мэдээлэл тараах", "гүтгэх" заалтын тухайд ХЭҮК-ын зүгээс мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлчдийн мэдээлэл олж авах, мэдээлэл дамжуулах үүрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулиар зүйлчлэх ёсгүй гэдэг байр суурьтай байдаг.

IMG_7772.JPG

Хэдийгээр Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд “Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална” гэж заасан байдаг ч бодит нөхцөл байдал дээр эх сурвалжаа илчлэхийг хууль сахиулах байгууллагын алба хаагч нар шаарддаг гэдгийг сэтгүүлчид удаа дараа мэдэгдэж байсан. Тиймээс Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд тусгасан энэ үүргээ эдлэх боломжийг нь хуулиар баталгаажуулах шаардлагатай" гэдгийг онцоллоо.

IMG_7734.JPG

Хэлэлцүүлгийн үеэр “Глоб интернэшнл төв”-өөс 2022-2022 оны хооронд хийсэн “Ковид-19 ба Иргэний улс төрийн эрхийн зөрчлийн мониторинг” судалгааны үр дүн оролцогчдын анхаарлыг ихэд татсан юм.

IMG_7735.JPG

Уг судалгааг тус төвийн хуульч Б.Пүрэвсүрэн танилцуулах үеэрээ ""Сэтгүүлчдийн аюулгүй байдал"-ын судалгаанд нийт 233 сэтгүүлчийг хамруулж, асуумж авахад гурван сэтгүүлч тутмын нэгийг цагдаа шүүхээс тогтмол дууддаг. Таван сэтгүүлч тутмын гурвынх нь багаж хэрэгсэл, бие махбодод нь халддаг. Гурван сэтгүүлч тутмын хоёрыг нь заналхийлж, сүрдүүлдэг үзэгдэл байна хэмээн хариулсан" гэлээ.

IMG_7741.JPG

Түүнчлэн 1999-2021 онд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон гүтгэлэг, доромжлол илт худал мэдээлэл тараах гэмт хэрэгтэй холбоотой шүүхээс шийдвэрлэгдсэн нийт 1,146 иргэний болон эрүүгийн хэргийн 42 хувь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдсон байна.

IMG_7744.JPG

Доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулах шаардлагагүй гэдгийг илтгэх маш олон судалгаа бий. Тиймээс ч дэлхийн бусад улс орнууд гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл, заалтуудыг тус хуулиас хасаж байна. Тухайлбал, Гүрж, Гана, Того, Шри-Ланка, Украйн зэрэг улс орнууд 2001-2004 оны хооронд дээрх заалтыг Эрүүгийн хуулиасаа хассан.

IMG_7762.JPG

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэний болон улс төрийн эрхийн нийт 233 зөрчил бүртгэгдсэн. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой 64 зөрчил, тайван замаар жагсаал цуглаан хийх эрхийн 55 зөрчил, мэдээлэл олж авах, боловсруулах, түгээх эрхтэй холбоотой 114 зөрчил тус тус гарсан. Монголд үг хэлэх эрх чөлөө бий. Гэвч үг хэлснийхээ дараа эрх чөлөөгүй байж болохгүй” гэв.

Эх сурвалж: ХЭҮК

Байгальд учруулж буй хохирлыг тогтоох, хянах ажлын хэсэг байгуулагдлаа
Байгальд учруулж буй хохирлыг тогтоох, хянах ажлын хэсэг байгуулагдлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.