СЗХ: Гар утас ашиглан зээл олгодог аппликэйшн шинээр бүртгэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЗХ: Гар утас ашиглан зээл олгодог аппликэйшн шинээр бүртгэхгүй

/2022.11.03/ Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын III улирлын тойм мэдээллийг өнөөдөр танилцуулав.

Энэ үеэр одоо үйл ажиллагаа явуулж буй компаниудад кибер аюулгүй байдлын дүгнэлт хийлгэж, дүгнэлтээ арван хоёрдугаар сарын 31-ний дотор явуулах үүрэг өгсөн талаар мэдээллээ. Мөн ирэх оныг хүртэл шинэ аппликэйшн бүртгэхгүй гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдсэн юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад гар утасны аппликэйшн ашиглан зээл олгох үйл ажиллагаа явуулдаг 36 аппликэйшн байгаа аж. Эдгээрийг финтекийн компаниуд гэж нэрлэдэг байна. Энэ оны III улирлын байдлаар дээрх 36 компани нийт 346 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Нийт 1.4 сая хүн эдгээр зээлийг авч, нэг зээлдэгчид ногдох зээлийн дундаж хэмжээ 237 мянган төгрөг байна. Харин банкуудаас авсан зээлдэгчдийн зээлийн дундаж хэмжээ 1.6 сая төгрөг байгаа аж.

Сүнрэвийн Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томиллоо
Сүнрэвийн Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томиллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.