Тогоруу хамгалаах сангийн дэмжлэгтэйгээр байгалийн нөөц, газрын менежмент хэрэгжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тогоруу хамгалаах сангийн дэмжлэгтэйгээр байгалийн нөөц, газрын менежмент хэрэгжинэ

May be an image of 10 people, people sitting, people standing and suit

/2022.10.24/: Хэнтий аймгийн Хурх-Хүйтэний хөндийн байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үүргийг Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөр гүйцэтгүүлэх тухай гэрээнд холбогдох талууд гарын үсэг зурж өнөөдөр баталгаажууллаа.

Ингэснээр Хурх-Хүйтэний хөндийн олон улсын болон бүс нутгийн хэмжээнд өндөр ач холбогдолтой ус намгархаг газар бүхий өвөрмөц экосистем бүхий нутгийн хамгаалал, менежментэд чухал ахиц гарах юм.

Хурх-Хүйтэний хөндийд олон улсын хэмжээнд ховордож буй олон зүйлийн тогоруу болон усны шувууд тогтмол нутаглах бөгөөд Рамсарын конвенцид бүртгэлтэй олон улсын өндөр ач холбогдолтой ус намгархаг газар байдаг. Сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлт, малын тоо толгойн хэт өсөлтийн улмаас нуур, намаг ширгэх, шувуудын үүр өндгийг бод мал, гэрийн нохой сүйтгэх гээд хэд хэдэн тулгамдсан асуудлууд гарч байна. Эдгээрийг шийдвэрлэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн иргэд, удирдлагатай хамтран ажиллах шаардлагатай байгаа юм.

Гэрээнд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, Аймгийн БОАЖЯГ-ын дарга Б.Дархантөр, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумдын Засаг дарга нар, мөн Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал Б.Нямбаяр нар гарын үсэг зурлаа.

Эх сурвалж: БОАЖЯ

БОАЖЯ: Хэрлэн гол дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл ОЛГОХГҮЙ
БОАЖЯ: Хэрлэн гол дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл ОЛГОХГҮЙ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.