Т.Аюурсайхан: Ядуурлыг огцом бууруулж, бодит үр дүнтэй ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайхан: Ядуурлыг огцом бууруулж, бодит үр дүнтэй ажиллана

/2022.10.21/ МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, ХНХ-ын сайдад Т.Аюурсайхан нэр дэвшүүлж, чуулганы хурлаар тэрбээр тангараг өргөсөн билээ. Үүний дараа тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

ХНХ-ын сайд Т.Аюурсайхан:

-Улс орны нийгэм, эдийн засгийн байдал маш хүнд байгаа. Ард иргэдийн амьдрал ахуй маш хүн. Юмны үнийн өсөлт их байна. Иргэдийн бодит орлого буурч байна. Энэ асуудлыг ХНХ-ын яам хариуцаж ажилладаг. 3,5 сая иргэний амь амьдралын асуудал байдаг. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс надад энэ ажлыг санал болгож, хариуцуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэн.

Зайлшгүй халамж авах шаардлагатай хүмүүс бий. Гэхдээ халамж хавтгайрсан гэдэг асуудалтай санал нэг байдаг. Засгийн газраас халамжаас хөдөлмөрт гэдэг чиглэлийг барьж байгаа учир яаман дээр хэрэгжүүлэх гол ажил болж байна. Ядуурлын түвшин ноцтой хэмжээнд буюу 27,8 хувьд хүрсэн байгаа. Нийтдээ 900 мянган иргэн ядуу амьдарч байна. Энэ бол маш сэтгэл эмзэглүүлэх том тоо. Тиймээс энэ хэмжээг огцом бууруулж, бодит үр дүн гаргаж ажиллана гэж бодож байна. Энэ бол шагнал биш. Ачаалалтай хүнд хэцүү ажлыг хариуцаж ажиллах үүрэг даалгавар авч байна гэлээ.

Маргааш 9 хэмийн дулаан, багавтар үүлтэй
Маргааш 9 хэмийн дулаан, багавтар үүлтэй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.