“Science fair 2022” Шинжлэх ухааны бүтээлийн уралдаан зарлагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Science fair 2022” Шинжлэх ухааны бүтээлийн уралдаан зарлагдлаа

/2022.10.21/: “Гэртээ туршъя” ТББ нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой болгох, хими, физик, биологийн хичээл дээр үзсэн мэдлэгээ ашиглан туршилт явуулж, үр дүнг харах, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлж ирээдүйн инженер, шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий "Гэртээ туршъя" төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

ЗОРИЛГО:

Бид хүүхдийн шинжлэх ухаанч мэдлэг, чадварыг нь нэмэгдүүлэх, өөрсдийн сонирхлоор туршилт судалгаа хийхийг дэмжих, ирээдүйн мэргэжил сонголтоо хийхэд нь дэмжлэг үзүүлэх шинжлэх ухааны туршилт бүхий оюуны бүтээлүүдийг шалгаруулж, урамшуулах, шилдэг бүтээлүүдийг сурталчлах зорилготой 𝐒𝐂𝐈𝐄𝐍𝐂𝐄 𝐅𝐀𝐈𝐑-Шинжлэх ухааны бүтээлийн уралдаан-ийг санаачлан эхлүүлж байна.

ХАМРАХ ХҮРЭЭ: Монгол Улсын нийслэл Улаанбаатар, 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 5-8 дугаар ангийн сурагчид оролцоно.

ТАВИГДАХ ШАЛГУУР:

Cурагч нь дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

  • Ерөнхий боловсролын сургуулийн 5-8 дугаар ангид суралцдаг, 10-15 настай байх
  • Багаараа эсвэл ганцаараа оролцох эрхтэй
  • Сурагч багш, эцэг эх, найз нөхөд, ангиараа баг бүрдүүлж оролцож болно.
  • Сурагч/баг нь зөвхөн нэг бүтээлээр оролцох боломжтой
  • Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр хийгдсэн судалгаа туршилт, бүтээлүүд байж болно.
  • Судалгаа, туршилт, бүтээл нь хүний хэрэгцээ, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн болон шинэлэг санааг тусгасан байвал давуу тал болно.

ШАЛГАРУУЛАЛТ:

1-р шат: Бүртгэл 2022.11.16-ны өдрийн 18 цаг хүртэл

Судалгаа, туршилт, бүтээлийн тухай мэдээлэл, оролцогчдын мэдээллийг бүртгэх үйл ажиллагаа явагдана.

Бүртгүүлэх линк: https://bit.ly/3Dd5tgT

Холбоо барих утас: 8001-8262, 99182893

Цахим шуудангийн хаяг: [email protected]

2-р шат: Биет болон постер үзэсгэлэн 2022.11.19-ний бямба гарагт болно.

Шүүгчдийн бүрэлдэхүүн бодит бүтээл, танилцуулгыг үзэж, шалгуурын дагуу үнэлж шилдэг бүтээлүүдийг шалгаруулна.

УРАЛДААНЫ ЖУРАМ:

  • Уралдаанд оролцоход үнэ төлбөргүй.
  • Бүртгэлийг сурагч өөрөө, эсвэл багш, эцэг эх, асран хамгаалагч, найз нөхдийн хамтаар хийсэн байх ёстой. Их сургуулийн оюутан, судлаач, багш, эрдэм шинжилгээний байгууллага, компаниудаас бүтээлийнхээ талаар зөвлөгөө, тусламж авсан байж болно.
  • Бусдын ажлыг хуулбарлахыг хориглоно. Оролцогчийн өөрийн санаа, бүтээл байх ёстой.
  • Ялагчдыг биет болон постер үзэсгэлэнгийн үеэр зарлана.
  • Уралдаанд ирүүлсэн судалгаа, туршилт, бүтээлийг ”Гэртээ туршъя” төслийн байгууллага хадгална. Мэдээллийг шүүгчдийн бүрэлдэхүүнээс бусад гуравдагч этгээдэд өгөхгүй.

Багаар оролцох тохиолдолд:

  • Баг нь 2 ба түүнээс дээш гишүүнтэй байна. Ангиараа оролцож болно.
  • Оролцох баг өөр өөр сургуулийн сурагчдаас бүрдэж болно. Тийм тохиолдолд аль нэг гишүүнийхээ харьяа сургуулиас оролцох.
  • Сургуулиуд нэгээс олон багийг оролцуулж болно.

Уралдаанд орсноор оролцогчид энэхүү ерөнхий журмыг дагаж мөрдөхийг зөвшөөрсөнд тооцогдоно.

БҮТЭЭЛ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?

Физик, хими, биологийн шинжлэх ухааны сорилт, туршилтийг гарт баригдах, нүдэнд харагдахуйцаар өөрийн бүтээлч сэтгэлгээнд тулгууран хийсэн, гарын авлага, бичлэг, зурагт хуудас, үр дүн, дүгнэлт бүхий зүйлс хамаарна.

БҮТЭЭЛИЙГ ДАРААХ ҮНДЭСЛЭЛЭЭР ШҮҮНЭ:

  • Байгалийн шинжлэх ухааны салбарын туршилт, судалгаа, бүтээл мөн эсэх
  • Шинэлэг, энгийн, сонирхолтой, хөгжилтэй санааг тусгасан эсэх
  • Оролцогч/сурагч бүтээл хийхдээ олж авсан, мэдлэг ур чадвараа хэрхэн сайжруулсан байдал
  • Сониуч зан, олон янзын оролдлого, хичээл зүтгэлээр бүтээгдсэн эсэх

Ирээдүйн Нобелийн шагналтад зориулав.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 80018262

ВИДЕО: Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хооллолт
ВИДЕО: Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хооллолт
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.