17 орны элчин сайд нар оролцсон уулзалт хэлэлцүүлэг болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

17 орны элчин сайд нар оролцсон уулзалт хэлэлцүүлэг болж байна

May be an image of 7 people and indoor

/2022.10.21/: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлэгт 17 орны элчин сайд, олон улсын байгууллагууд болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын гээд нийт 130 орчим төлөөлөгч оролцож, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох болон биологийн олон янз байдал сэдвээр талууд байр сууриа илэрхийлэн оролцож байна.

Энэхүү бэлтгэл уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох арга хэмжээнд чиглэсэн тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжууд, хөгжлийн түншлэгчдийн зүгээс баримталж буй бодлого, байр суурь болон ирээдүйн хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээс гадна биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах, генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, байгаль орчныг нөхөн сэргээх, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих, тогтвортой үйлдвэрлэл хэрэглээг нутагшуулах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, тэдгээрийн менежментийг сайжруулах зэрэг асуудлаар талууд хэлэлцэж байна.

May be an image of 2 people, people sitting and people standing

Энэ удаагийн уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж , хэлсэн үгэндээ манай Улсын нийгэм, эдийн засаг, ард иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэндэд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй сөрөг нөлөөлөл болон түүнтэй хэрхэн үр дүнтэй тэмцэх арга замууд, ойжуулалт, ногоон байгууламжийн ач холбогдлын талаар ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн ойлголт, хандлага сайжирч, эх байгаль, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах үйлсэд хамтдаа зүтгэж байгааг сайшаалаа.

May be an image of 2 people, people sitting and people standing

Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нээж хэлсэн үгэндээ Монгол Улс биологийн олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглахад хөгжлийн аливаа нөлөөллөөс зайлсхийх, нөлөөллийг бууруулах, дүйцүүлэх хамгаалах зарчмыг хэрэгжүүлэх бодлогыг одоогийн эрх зүйн орчинд цогцоор нь тусгах хариуцлагатай бөгөөд богино цаг хугацаанд ажиллах шаардлага тулгарч байгааг дурдаад, Уур амьсгалын өөрчлөлт болон биологийн олон янз байдлын тогтвортой санхүүжилт, урт хугацааны хамтын ажиллагааны бодит хэрэгжилтийг хангах хүрээнд байгалийн нөөцийн дансны аргачлалыг хөгжүүлэх, экосистемийн үйлчилгээний төлбөрийн зарчмыг нутагшуулах гэх мэтээр техник чадавхыг бэхжүүлэх хэрэгцээ нэн өндөр байгааг онцлон тэмдэглэв.

May be an image of 6 people, people standing and indoor

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулна. Энэ зохион байгуулалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас тус олон улсын арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулаад байна.

Эх сурвалж: БОАЖЯ

ГССҮТ-д Францын Орлеон хотын Төв эмнэлгийн эмч нар ажиллаа
ГССҮТ-д Францын Орлеон хотын Төв эмнэлгийн эмч нар ажиллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.